АНУ-ын Завсрын сонгуулийн гол санхүүжүүлэгчээр Илон Маск тодорлоо

Х.Батсайхан
1 цаг 49 минутын өмнө

АНУ-ын Завсрын сонгуульд хандив өргөсөн бүх хүнийг их наядтан Илон Маск тасархай тэргүүлжээ. Тэрбээр Бүгд найрамдах намд өнгөрсөн долдугаар сараас хойш 276 сая ам.доллар, сонгуулийн кампанийн туршид нийт 366 сая ам.доллар хандивлажээ. The New York Times (NYT) энэ талаар мэдээллээ.

“Ройтерс” агентлаг үүн дээр нэмээд, Илон Маск БНН-ыг ийнхүү их хэмжээний мөнгөөр дэмжиж байгаагийн цаад шалтгаан нь SpaceX компанинхаа төртэй байгуулсан гэрээнүүдийг хяналт шалгалтаас хол байлгах зорилготой гэж мэдээлжээ.

Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампын багийг дэмжиж 290 сая ам.доллар хандивласан бол завсрын сонгуулиар үүнээс илүү өгөөд байна. Үүний өмнө тэрбээр Д.Трамптай муудалцсан байх үедээ Америк нэртэй улс төрийн нам үүсгэн байгуулж байгаагаа зарлаж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна