Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэнгийн санаачлагаар "Арвайхээр " хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20 МВт-ын цахилгаан станц барих төслийг өнөөдөр /2026.10.13/ эхлүүлж, шав тавих ёслол боллоо.
Тус төслийн талаар Ерөнхий сайдын зөвлөх С.Далхаасүрэн "Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх хугацаанд төрөлх нутгийнхаа эрчим хүч, хог хаягдлын тулгамдсан асуудлыг нэг дор шийдвэрлэж, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох тус төслийг санаачлан эхлүүлсэн нь өнөөдөр ажил хэрэг болж байгаа нь энэ юм. Жилд 142КВ эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц ашиглалтад орсноор Арвайхээр хотоос гадна Хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын 60 орчим мянган өрхийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн Өвөрхангай аймгийн хогны менежментыг бүрэн шийдэх, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц сайжрах, эрчим хүчний дутагдлыг арилгах боломж бүрдэх юм. БНХАУ-ын Хөүп групп, Повер чайна компанийн хөрөнгө оруултаар хийгдэж, 13-14 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна