О.Баасанхүү байнгын хорооны хурлыг орхин гарчээ

2017/01/10
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээгүй байж шууд байнгын хороонд оруулж ирсэн нь УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Иймээс энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-д төлөөлөлгүй 10 намтай хамтран тэмцэнэ. Та нарын түрэмгийлэлд цэг тавина” гээд хуралдааныг орхин гарчээ.

Тэрбээр МАН 65-уулаа хүч түрж УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа учир УИХ-д төлөөлөлгүй намуудтай хамтран тэмцэхээ мөн илэрхийлсэн байна.
Харин хурал даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд ажлын хэсгээр хэлэлцээгүй асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхгүй гэх заалт байхгүй гэх тайлбарыг хэллээ.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна