​Ц.Элбэгдорж: Би хэзээ ч Улаанбаатар сайхан байна. Хүрээд ирээч гэж хэлж байгаагүй

2017/01/11
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар Төрийн ордонд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
  • Засгийн газраас эхлээд хотын захиргаа онцгой горимоор ажиллая.
  • Гамшгийн бүсээс хүмүүсийг гаргадаг. Аюулгүй орчин руу гаргана. Дөрвөн уулын дунд биш, Монголын хэмжээнд сэтгэ л дээ.
  • Нүүлгэн шилжүүлэлтэд Улаанбаатар хотыг тойрсон аймаг, сумдууд оролцох хэрэгтэй.
  • Би хэзээ ч Улаанбаатар сайхан байна. Хүрээд ирээч гэж хэлж байгаагүй.
  • Улаанбаатарын агаар ч биш, хөрс, ус бохирдчихсон.
  • 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг би хэлж байсан.
  • Үндсэн хуулинд байдаг хамгийн гол заалт бол Монгол Удсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан.
  • Хөдөөнөөс хүмүүс ажил, орлого бодож л ирж бна Улаанбаатарт ядаж тамхи ширхэглэсэн ч хүн нь олон юмдаа гэж бодож ирж байгаа.
  • 2005 онд би Ерөнхий сайд байхдаа Хархорум хотыг жишиг хот байгуулах ажлыг санаачилж хийсэн. Их хурал дээр орж ирээд шийдэж чадалгүй орхисон.
  • Нийслэлээс төрийн захиргааны төв байгууллага нүүх шийдвэр гаргахад бизнес, боломж, ажлын байр гараад ирнэ.
  • Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, уралдаж гарах хэрэгтэй.
  • Хотын ногоон байгууламжууд бохирдлыг шүүж чадахгүй. Мод ногоон л харагдаж байгаа болохоос үхчихсэн.
  • Асуудлыг олны анхааралд оруулна, төрийнхөнд нөлөөлнө гэдэг ард түмнээс хамаардаг.
  • 2009 онд Ерөнхийлөгч болоод би Улаанбаатар хүн амьдрахад аюултай хот болсныг хэлж байсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна