​АН С.Эрдэнийг шоронгоос хамгаалах хэрэгсэл үү

2017/01/16
Ардчилсан намын даргын сунгаанд оролцож байгаа Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар Орхон аймгийн намын гишүүдтэйгээ уулзаад Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залжээ. Үүнээс өмнө тэд Улаанбаатарын дүүргүүдэд ажиллаж, намын гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн намынхантай уулзах үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийг нь шоронд орчихоод байхад Ардчилсан нам өмөөрсөн үү хэмээн гишүүдээсээ асуусан. Энэхүү асуултад нь намын гишүүд тийм ч таатай хандаагүй бөгөөд “Ардчилсан нам С.Эрдэнийг шоронгоос хамгаалах хэрэгсэл үү” хэмээн хоорондоо шивэр авир хэмээлцэж байсан юм. Үнэхээр ч С.Эрдэнийн хувьд иймэрхүү байдлаар өс санаж явдаг бол намын даргын суудлыг авбал юу болох бол.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна