Гурван хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо

2017/01/17
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаанаас Улаанбаатар хотын хэмжээнд өнөө оройны 18.00 цагаас энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх тухай шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Нийт иргэдэдээ хандаж уриалахад нэгдүгээр сарын 17-ны 18:00 цагаас 20-ныг дуусталх хугацаанд та бүхэн өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад төртэйгөө хамтран ажиллахыг уриалж байна" гэх мэдээллийг өглөө.
Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, “2,959 архи, согтууруулах ундаа борлуулах дэлгүүр бий. Мөн баар, ресторануудад хяналт, шалгалт хийж байна. Нийтдээ 7,000 гаруй архийг битүүмжилсэн. Шинжилгээний хариу эцэслэж гараагүй байна.  500 гаруй байцаагч 16:00 цагаас эхлэн ажиллана. Техникийн болон хүнсний спиртийн хяналтыг дэлгүүрүүдэд хийнэ. Мөн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг шалгана” хэмээн мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна