АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг энэ жил Нобелийн Энхтайвны шагналыг хүртэх магадлалтай гэж байсан ч Нобелийн хороо Венесуэлийн сөрөг хүчний улстөрч Мария Корина Мачадод очсон билээ.
Үүний дараа түүнд "Time" сэтгүүлийн "Оны онцлох хүн"-ээр шалгарах шаанс үлдсэн бөгөөд сэтгүүл ч Газын зурваст хийсэн ажлыг нь онцлон, сүүлийн дугаарын нүүрээ зургаар нь чимсэн байна. Гэвч Д.Трамп сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн өөрийнхөө зургийг голжээ.
Тэрбээр "Time сэтгүүл миний тухай сайн нийтлэл бичжээ. Гэхдээ зураг нь бүх цаг үеийн хамгийн муу нь байж магадгүй..." хэмээн бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна