БЗД-ийн долоон хорооны хүүхдийг II эмнэлэг хүлээн авна

2017/01/18

Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын А/13 тоот тушаалын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 6, 14, 15, 18, 21, 27 дугаар хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Мөн энэ хүрээнд тус эмнэлгийн хүүхдийн тасагт нэмэлтээр 30 ор дэлгэж, амьсгалын замын өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна