“Эдийн засгийн форум” хойшилж, хөрөнгө оруулагчдыг “шок”-нд оруулав

21 цаг 4 минутын өмнө
Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр болдог Монголын эдийн засгийн форум тавдугаар сарын 4,5-ны өдрүүдэд болж хойшиллоо гэсэн мэдээлэл тийзээ захиалж, цагаа зохицуулсан хөрөнгө оруулагчдыг гайхашруулж байна.

 Эдийн засгийн форумыг хойшлуулсан шалтгааны тодорхой мэдээлэл одоогоор алга. Харин Олон улсын валютын сангийн хөтөлбөр батлагдсаны дараа, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сар гаруйхны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулах гэнэтийн шийдвэр гарсан гэх мэдээлэл чих дэлсч байна.

Энэ жилийн эдийн засгийн форумд оролцох гадаадын хөрөнгө оруулагч өмнөх жилийнхээс цөөхөн бүртгүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Юутай ч  найдвар тээж Эдийн засгийн форумд оролцохоор бүртгүүлсэн хөрөнгө оруулагчид хоёр дахь удаагаа уулзалт, чуулга хойшилсон гэх мэдээллийг сонсоод байна. 

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна