Хүнийг унтаж байх хойгуур тархи нь мэдээллийг сонгож хадгалдаг болохыг тогтоожээ

2017/03/27
Хүнд нойр зайлшгүй хэрэгтэй бөгөөд унтаж байх үеэрээ өдрийн туршид олж авсан мэдээллээ тархи цэгцэлдэг байна. Уппсалын Их сургуулийн хэсэг судлаачид энэ процесс хэрхэн явагддагийг судлажээ. Мэдээлэл нь компьютерын тусгай программ хадгалагддагийн адил тархи ч мөн мэдээллийг шахдаг байна. Энэ шахалтын зэрэг нь аливаа өгөгдл ямар ач холбогдолтой гэдгээс шалтгаалдаг байна.

Судлаачдын хэлж байгаагаар хүнийг нойрсох явцад тархи нь өдрийнхөө дурсамжийг боловсруулж, мэдээллийн их урсгалаас ашигтайг нь ялгадаг аж. Үүгээр үнэ цэнэтэй (жишээлбэл, шалгалтан дээр аварсан материал) нь дунд зэрэгт тооцогдож, улмаар дараагийн өдөр нь түүнийг санахыг хүсвэл  мэдээлэлд хялбархан хүрч болдог. Түүнээс гадна үнэ цэнэ нь эргэлзээтэй мэдээлэл тархинаас хүчтэй шахагддаг байна. Иймэрхүү процессыг мэргэжилтнүүдийн үгээр "бууралттай скайлинг" гэж нэрлэсэн байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тархины механизм нь ой санамжийг хамгийн үр дүнтэй ажиллуулж тархийг юуны өмнө бусад хэрэгцээгүй процесстой учраа олох боломж олгох аж. Урьд нь Хятад болон Америкийн нейробиологчид хүн унтахын өмнө болсон таагүй явдлыг нойрон дундаа хамгийн их санадгийг илрүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүд ууртай гунигтайгаар унтахгүй байхыг сургасан ардын мэргэн сургаал нь шинжлэх ухааны үндэслэлтэй байна гэж үзсэн байна.

Э.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна