Чалкогийн өрийг 100 хувь барагдууллаа

2017/03/30
БНХАУ-ын Чалко компанид төлөх өрөө 100 хувь барагдуулсан талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагаас мэдээлэл хийхээр зарлалаа.

Тус компани энэ оны долоон сард Чалкод төлөх өрийг дуусгана гэж тооцоолж байсан ч төлөвлөсөн хугацаанаас өмнө барагдуулжээ. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр нүүрсний үнийг уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар зарахаар болж нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэхэд "Чалко"-гийн өрийг бүрэн багадуулах боломжтой гэж мэдэгдээд байсан юм.

Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд Монгол Улс Чалкогоос урьдчилгаа төлбөрт 350 сая ам.доллар авч байв. Энэ мөнгийг "Хүний хөгжил сан"-д шилжүүлэн, иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийн халамжид зарцуулснаар Чалкогийн өрийн асуудал эхэлсэн юм.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна