Оюутолгойн тулгамдсан асуудлаар хаалттай хуралдлаа

2017/03/30
Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хаалттай хуралдлаа.  Хуралд Рио Тинто компанийг Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөлж байгаа гишүүд танилцуулга хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Оюутолгойн тулгамдсан зарим асуудлыг зохицуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, биелэлтийн явцын талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 40 дүгээр захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг дотроо хоёр дэд хэсэгтэй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаар ахлуулсан хэсэг татвар хураалт, ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжийг судлан, санал боловсруулах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн ахалсан хэсэг хөрөнгө оруулалтын гэрээнүүд, төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар судлан танилцуулах үүрэгтэй ажиллаж байна.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна