Ажлаа хойш тавьдаг зуршлаасаа хэрхэн салах вэ?

2017/06/12

Ажлаа хойшлуулагчдын цагтай харилцах харилцаа нь төвөгтэй ба ихэнхдээ цаг хугацаа тэдний эсрэг байгаа ба ямар нэг байдлаар түүнийг дийлж гарах хэрэгтэй мэт боддог. Гэсэн хэдий ч ажлаа хойшлуулах нь зөвхөн цаг хуваарилалтын тухай асуудал биш юм. Үүнээс илүү, өөрийгөө хүндлэхээс эхлэлтэй хүнд психологийн асуудал юм.

Тэгвэл яагаад бид хор уршигтайг нь мэдсээр байж хойшлуулсаар байдаг вэ? Ажлаа хойшлуулахад хүргэдэг байж болох гол шалтгаанууд:

Сонирхолгүй

Бид уйтгартай ямар ч сонирхолгүй хэмээн бодсон ажлаа үргэлж хойшлуулдаг. Энэ нь хүний төрөлхийн Өвдөлт-Cэтгэл ханамж гэх зарчмаас үүдэлтэй ба бид өвдөлт бүхий асуудлаас зугтаж сэтгэл ханамж өгдөг сонголтыг хийдэг.Эрдэмтэд үүнийг task aversiveness гэж нэрлэдэг.

Түргэн зан
Ажил хойшлуулагчид нь ихэвчлэн түргэн шийдвэр гаргагчид байдаг. Түргэн зантай хүмүүс зорилгоо биелүүлж чадалгүй, байнга ажлаас ажил уруу үсчиж байдаг ба ихэнх нь эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггүй. Зарим судлаачид ажлаа хойшлуулах нь түргэн зан гаргахаас үүдэлтэй гэж үздэг. (just give it a thought!)

Өөртөө итгэхгүй байх
Бид өөрсдийн чадвартаа итгэлгүй, ямар нэг зүйлийг хийж чадахгүй байх гэсэн бодолтой байдаг . Бид амжилтгүй болохоос эсвэл амжилттай болохоос айж юм хийдэггүй. Энэхүү өөртөө итгэх итгэл бага байх нь хамгийн хүчтэй шалтгаан гэж үзэгддэг.

Айдас түгшүүр
Ихэвчлэн дуусах хугацаа ойртох тусам улам л хийлгүй хойшлуулдаг. Иймэрхүү үед, бид өөрсдийгөө хийх ёстой зүйлээсээ өөр бусад бүгдийг хийж эхэлдэг. Гэнэт л бидний ширээ цэвэрлэх зүйлсээр дүүрсэн, машин засагдах хэрэгтэй харагддаг.

Зорилгын асуудал
Зорилго тодорхой биш үед, зорилго биелэх хугацаа хэтэрхий хол байгаа үед эсвэл зорилгогүй үед бид ажлаа хойшлуулдаг.

Төгс төгөлдрийг хүсэх
Ямарваа нэг зүйлийг төгс хийхийг хичээдэг хүмүүс ихэвчлэн ажлаа хойшлуулж үлддэг. Өрсөлдөөнт спортын төрөл болон классик хөгжмийн үед зарим хэсэгт төгс байх шаардлагатай мэт байдаг. Гэхдээ ихэвчлэн энэ нь ямарваа нэг зүйлийг дуусгаж болдоггүй бэрхшээлд хүргэдэг.

Удамшил
Колорадо дахь 347 ихэрт хийгдсэн судалгаагаар ажлаа хойшлуулах нь удамших 46% ийн хандлагатай. Эцэг эхээсээ авсан гэх магадлал 50 хувьтай байх ч энэ зөвхөн хагас боломжтой гэдгийг санаарай. Үлдсэн нь өссөн орчин нь ямар хүн болгон төлөвшүүлсэнтэй холбоотой.

Сэтгэцийн өвчнүүд
Ажлаа хойшлуулах нь зарим хүнд психологийн өвчин болох сэтгэл гутрал, донтолтын үед түгээмэл илэрдэг.



Ажлаа хойшлуулах зуршлаа хэрхэн давах вэ?

1. Ажлаа хойшлуулахаас зайлсхийх

Энэ бол хамгийн энгийн, хөгжилтэй сонсогдож байгаа байх. Ажлаа хойшлуулагчдын тухай хийгдсэн Warwick-ийн судалгааны дараа профессорууд цаашдаа “Багш нар ажлаа хойшлуулах зуршилтай хүүхдүүдийг цагт нь таньж, сурах арга барилыг нь эртнээс засаж туславал тэдний энэ байдлаас аврах болно” хэмээн дурдсан байна. Үүнийг хийхийн тулд тодорхой хугацаанд зорилго тавих, зорилго бүрийг хувааж зорилттой болгох мөн тодорхой хугацааны зайтай хийсэн ажлуудаа үнэлэхэд сургах юм.

2. Ахиж дэвших сэтгэлгээтэй болох

Энэхүү сэдвийг Carol Dweck нь өөрийн  Mindset: The New Psychology of Success гэх номондоо судалж, танилцуулсан юм. Ахих сэтгэлгээгээ хүмүүс өөрсдийн хамгийн энгийн чадварыг хичээнгүй зүтгэл болон мэрийлтээр хөгжүүлж чадна- тархи болон авъяас бол зөвхөн эхлэх цэг юм. Энэхүү үзэл нь сурах урам зориг, илүү гайхалтай зүйлд хүрэхэд хэрэгтэй тэсвэр хатуужлыг олгодог байна. Өөрийгөө илүү хөгжих сэтгэлгээтэй болгосноор өөрийгөө үнэлэх, шинэ ажлыг харахдаа зугтаах биш илүүтэй сорилт хэмээн харна.

3. Хүлээн зөвшөөрөх
Энэ нь Mindfulness дээр суурилсан психо-эмчилгээ ба өөрийн удирдаж чадах хүрээнээс хэтэрсэн асуудлыг хүлээн зөвшөөрөх болон өөрийнхөө амьдралыг баялаг болгох зүйлд анхаарлаа төвлөрүүлж, түүнийхээ төлөө үйлдэлд хийдэг болох явдал юм. Ингэж чадвал ажил хойшлуулалт багасдаг ба ялангуяа хичээлийн хувьд ажил хойшлуулалтыг багасгах нөлөөтэй  байдаг байна.

Х.Нэргүй 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна