Энэ сард хоёр удаа бүх нийтээр амарна

Х.Есү
5 цаг 32 минутын өмнө

Арваннэгдүгээр сарын 21 болон 26-ны өдрүүдэд бүх нийтээр амарна. 

Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийн “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай.

11 дүгээр сарын 26-нд  “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна