Д.ТРАМП Гаалийн татвар нэмэх ЭРХТЭЙ ЮУ: Дэлхий АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Х.Батсайхан
5 цаг 36 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп геополитикийн нүүдэлдээ улсынхаа худалдан авах чадварыг ашиглаж, бусад улс орнуудыг гаалийн татвараар дарамтлах болсон билээ. 

Энэ нь АНУ-ын зах зээл дээр импортын бараа, түүхий эдийн үнийг өсгөж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн амьжиргаа огцом муудсанаар тэд Ерөнхийлөгчөө шүүхэд өгсөн нь ирэх лхагва гарагт Дээд шүүхээр шийдэгдэх гэж байна.

Гомдол гаргагчид “Улс орнуудын бараа таваарт импортын татвар тогтоох эрх зөвхөн Конгресст хадгалагдана, Ерөнхийлөгч дураараа нэмж хасах эрхгүй” гэж үзэж байгаа юм.  

Хэрвээ Дээд шүүх тэдэнтэй санал нийлбэл Д.Трампын худалдааны стратеги, түүний дотор дөрөвдүгээр сард анх зарлаж, дэлхий нийтийг шооконд оруулсан өргөн хүрээтэй гаалийн татварын нэмэгдлүүд үгүй болно. Мөн өнгөрсөн хугацаанд импортын татварын нэмэгдлээр төвлөрүүлсэн олон арван тэрбум ам.долларыг буцаах асуудал ч яригдах юм.

Шүүх хурал ирэх лхагва гарагт болно.

Д.Трампын хувьд, гаалийн татварын асуудал нь зөвхөн өөртэй нь холбоотой биш, улстай, улсын хувь заяа, аюулгүй байдалтай холбоотой гээд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна