Афганистанд газар хөдөлж, олон хүний амь үрэгдлээ

Zuv.mn
5 цаг 47 минутын өмнө

Афганистаны хойд хэсэгт өнгөрсөн шөнө газар хүчтэй хөдөлж, олон хүний амь үрэгдэн, гэмтэж бэртсэн талаар тус улсын эрх баригчид мэдээллээ.

АНУ-ын Газар судлалын хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлт энэ сарын 2-3-нд шилжих шөнө болсон бөгөөд төв нь Хувьм хотоос 23, Мазари Шариф хотоос 51 км зайд байсан бөгөөд хүчийг нь 6.3 магнитуд гэж тодорхойлжээ. Гамшгийн улмаас бтагадаа долоон хүний амь эрсдэж, 150 гаруй хүн өртөж хохирсон аж.

Нурсан барилгууд нь Мазари Шариф хотынх бөгөөд нутгийн хойд хэсгийн хамгийн томд тооцогддог уг хот нь 500,000 гаруй хүн амтай юм байна.

Афганистан улс газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байрладаг. 2005 онд Афганистан-Пакистаны нутгийг дамнасан 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 86 мянган хүн, 2023 оны аравдугаар сарын 7-нд Герат мужид болсон газарихөдлөлтөд 2000 хүн, өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Гиндукуш мужид болсон газар хөдлөлтөөр 2200 хүн амь насаа алдаж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна