Тарилгыг орлох наалт зохион бүтээжээ

2017/06/29
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн төвийнхөн тарилгыг орлох наалт зохион бүтээжээ. Энэ наалтыг тариа тариулахаас айдаг хүмүүст зориулсан байна.

Үсний ширхэгтэй адил зөөлөн, маш жижиг хэмжээтэй зүүнүүд танд огтхон ч өвдөлт мэдрүүлэхгүйгээр вирусыг устгах юм байна.  Жороор олгодоггүй, аюулгүй учир хүмүүс шууд худалдаж аваад өөртөө наан хэрэглэж болох ажээ.

Сайн дураараа өөр дээрээ туршиж үзсэн хүмүүс ханиадны наалтыг тарилгаас илүү дээр хэмээсэн байна. Жирийн тарилга хүний булчин хүртэл орж, үйлчилдэг бол энэхүү наалт зөвхөн арьсны өнгөн хэсэгт хүрч, ямар ч өвдөлтгүйгээр өвчнийг эмчлэх ажээ. 



Сайн дураараа наалтыг нааж туршсан хүмүүсийн 20%-д арьс нь загатнах, улайх зэрэг сөрөг нөлөө илэрсэн ч ямар нэг эмчилгээ шаардлагагүйгээр өдөртөө хэвийн байдалдаа орсон байна. Зохион бүтээгчид болох Эмори их сургууль болон Жоржийн их сургуулийн эрдэмтэд энэ тал дээр анхаарал хандуулан наалтуудаа төгс болгохоор ажиллаж байгаа ажээ.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна