Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг

2017/07/18
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

2017 онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэж байна.   

Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байгаа болно.

Авлигатай тэмцэх газар


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна