Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль зөрчсөн шатахуун импортлогч нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Тодруулбал, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Тэс Петролиум” гэсэн компаниуд хомсдол үүсгэж, үнээ өөрчилсөн аж. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгаагаа дуулгасан бөгөөд “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр болжээ. Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлж байгаа үндэслэлээ тэд "Удаа дараа үнээ нэмж, хоёр удаа зөрчил гаргасан" хэмээн тайлбарласан юм.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, "Шатахууны үнэ тарифт өөрчлөлт оруулах, хязгаарлалт хийсэн үйлдлүүд тогтоогдсоор байна. Тиймээс бид ийм үйлдэл гаргаж байгаа нийтийн аж ахуй нэгж байгууллагуудад бид өрсөлдөөний болон зөрчлийн хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авч хариуцлага тооцох болно. Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн үйлдэл гаргаж байгаа "Магнай трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг гаргаж байна.
Цаашид ШӨХТГ-аас шатахуун нефт инпортлогч байгууллагуудын үнийг чөлөөлөх асуудлыг шат дараатайгаар удаа дараалан тавьж ажиллаж байгаа. Долоон удаа хуралдчихсан. Одоо хоёр хоногийн дараа найм дахь хурлаа хуралдуулж, хамтарсан ажлын хэсгээс байгуулсан ажлын хэсгийн дүнг хэлэлцэнэ. Өнөөдрийн хувьд бензиний хомсдол үүсгэх нөхцөл байхгүй. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас манайд албан ёсоор мэдэгдсэн. Нефт импортлогчдоос ирсэн мэдээллийн дүнг долоо хоног тутамд ирүүлдэг. Энэ мэдээллээр бол 41 хоногийн нөөцтэй байна гэж байгаа. 41 хоногийн нөөцтэй байгаа юм бол аж ахуй нэгж, байгууллагууд яах гэж хомдол үүсгээд байгаа юм бэ. Энэ бол шударга бус явдал" хэмээн мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна