Ц.Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгожээ

2018/03/02
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнгөрсөн сарын 22-ний өдөр  цаазын эсрэг олон улсын зөвлөлийн бүрэн эрхт  гишүүн болох урилга явуулжээ. Урилгад Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгчөөр ажиллах явцдаa энэрэнгүй үйлстэн байж, 2010 онд Монгол Улсыг цаазын ялгүй болоход чухал нөлөө үзүүлсэнд талархаж байна. Энэ нь Зүүн Азид цаазын ялыг үгүй хийхийг уриалсан том алхам байсан билээ. Түүний улс орны хөгжил цэцэглэлт, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн манлайлагч улс орон болгоход чиглэсэн бодлого, үйл хэрэгт  тулгуурлан Цаазын ялын эсрэг олон улсын зөвлөлд гишүүнээр элсвэл таатай байх болно. Ноён Ц.Элбэгдоржийн гишүүнчлэл, бодлогын нөлөө нь бидний хувьд үнэт зүйл байх болно хэмээн өгүүлжээ. Урилгыг Цаазын ялын эсрэг олон улсын байгууллагын ерөнхийлөгч Нави Пиллайн нэрийн өмнөөс бичсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна