Дорнод аймагт ихэр ботго мэндэлжээ

Өчигдөр 12 цаг 30 минут
 
 Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж буй Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго мэндэлжээ. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд сайн цаг ирэхийн дохио хэмээн бэлгэшээдэг аж.

Малчин Х.Мөнхболд 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол одоо 40 гаруй болж өсжээ. Тэднийх 10-аад ингэтэй, жилдээ 4-5 нь ботголдог гэнэ. 



Ботго ихэрлэсэн тухай: Дорнод аймагт 1974 оны 2 дугаар сард Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутагийн малчин Б.Цэвээндоржийн тухайн үеийн “Галуут” нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс 2 ихэр ботго мэндэлж байсан түүхтэй. Одоо түүний хүү Ц.Цээсүрэн тухайн суманд амьдарч байна. Тухайн үед багийн Засаг дарга Р.Цагаан, зоотехникч М.Нямханд, малын эмч Ш.Баасанхүү нар ажиллаж байжээ.  

Хамгийн их тэмээтэй сумд: Баянтүмэн сум 684 толгой тэмээгээр 1 дүгээрт, Сэргэлэн сум 662 толгой тэмээгээр 2 дугаарт, Матад сум 555 толгой тэмээгээр 3 дугаарт, Дашбалбар сум 551 толгой тэмээгээр 4 дүгээрт, Гурванзагал сум 486 толгой тэмээгээр 5 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

Аймгийн хэмжээнд ингэ 2084 толгой, буур 109 толгой байна. Сүүлийн 6 жилийг харьцуулахад жилд  дунджаар 852 толгой ботго бойжуулж байна.

Хамгийн их ботго бойжуулж буй сумд: Гурванзагал 132 толгой ботго бойжуулж 1 дүгээрт, Дашбалбар сум 127 толгой ботго бойжуулж 2 дугаарт, Баянтүмэн сум 126 толгой ботго бойжуулж 3 дугаарт, Сэргэлэн сум 126 толгой ботго бойжуулж 4 дүгээрт, Матад сум 113 толгой ботго бойжуулж 5 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны А/326 дугаар захирамжаар ботго бойжуулсан малчдад урамшуулал олгох ажлыг төрийн банктай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Урамшууллыг 14 сумын 831 толгой ботго бойжуулсан 313 малчин өрхөд 16,620,000 /Арван зургаан сая зургаан зуун хорин мянга/  төгрөгийг сум орон нутгийн харъяа банкаар дамжуулан олгожээ.

2014-2016 онуудад давхардсан тоогоор нийт 2423 толгой ботго бойжуулсан 961 малчин өрхөд 48,4 сая төгрөгийг олгоод байна.



Хамгийн их  ботгоны урамшуулалд хамрагдсан сумд: Дашбалбар сум 31 малчин өрхийн 132 толгой ботго бойжуулсан малчдад 2,6 сая, төгрөг, Баянтүмэн сум 62 малчин өрхийн 113 толгой ботго бойжуулсан малчин өрхөд 2,2 сая төгрөгийн урамшууллыг хамруулж 1, 2 дугаарт эрэмбэлэгдэж байна.

1974 оны 10 дугаар сард 1000 тэмээний баяр хийж байсан түүхтэй

Баянтүмэн сумын 2 дугаар багийн “Улсын аварга малчин” Х.Мөнхболд малчны хотонд 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хоёр ихэр ботго гарсан.

Нутгийнхан нь  ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд сайн цаг ирэхийн дохио мөн мал өсөхийн бэлгэдэл гэж эртнээс үздэг юм. Тиймээс ч манайхан ховор ургадаг вансэмбэрүү цэцгийн ихэр ботготойгоо зүйрлэн дуулдаг хэрэг биз
.
Ботго ихэрлэсэн нь энэ нутагт сүүлийн 44  жилд  тохиолдоогүй том баяр юм.  Ингэ ихэр ботго гаргах нь их ховор байдаг тул  ингэ ихэрлэсэн тохиолдолд ихэд бэлэгшээж, олон нийтэд зарлан өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг юм байна.

Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Дорноговь зэрэг тэмээн тоо, толгой олон аймгуудад ингэ ихэрлэж ихэр ботго гаргасан түүх  байна.

Иймд  аймаг,  орон нутгийн ИТХурлын болон аймгийн Засаг дарга нар ихэр ботго гарсантай холбогдуулж ихэр ботгоны зургийг Монгол Улсын Ерөнхий сайдад гардуулдаг уламжлалтай юм байна.





УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

“Монгол тэмээ 999” арга хэмжээ:

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо /2016.03.06-03.07/ өдрүүдэд зохион байгуулагдсан.
Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид оролцсон.
 
 Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, 1000 тэмээ нэг дор уралдуулан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "Монгол тэмээ-999” арга хэмжээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Булган сумдын удирдлага, МЭҮТасгийн дарга нар , малчин нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон ./Өвөр монголд 550 толгой тэмээ уралдаж байсан түүхтэй.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна