8 сарын 31: Өнөөдөр болох үйл явдал

2018/08/31
09:20 цагт МУИС-ийн номын санд "Хиагт ба Хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй" сэдэвт олон улсын 11 дэх удаагийн симпозиум болно.
 
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд Алдарт эхийн одонтой 2000 шаруй ээжүүд нэгдэн “ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

12:00 цагт УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар олон улсын “GO HELP” Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглосон түрэгний авто машин гардуулах ёслол болно. Утас:9909-6685.

14:00 цагт Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал “Хангарьд” ордны 14 давхрын хурлын А танхимд болно. Холбогдох мэдээллийг 9973-6124.

15:00 цагт “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг эрчимжсэн МАА-н чиглэлийн ААН, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацууртад болно. Холбогдох утас: 8001-9000.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна