Кюүшюү башё эхэллээ

2018/11/12
Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 сарын тэмцээн буюу Кюүшюү башё өчигдөр Фүкүока хотод эхэллээ. Энэ сарын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөн. Тэгвэл аваргуудаас ганцаараа үлдсэн Кисэносато өчигдрийн барилдаанд комүсүби Такакешод уналаа. Япон аваргын хувьд тэмцээний өмнө бэлтгэл сургуулилт сайн болсон, энэ сарын барилдаанд түрүүлнэ гэж байсан ч, ийнхүү эхний өдрийн барилдаанд өсөж яваа залуу бөх Такакешог дийлсэнгүй. Өнөөдөр Кисеносато өөр нэгэн элдэвтэй бөх Миогирюүтэй барилдахаар оноолт таарчээ. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил,  Чиёошома Мөнхсайхан, Ичиножёо А.Ичинноров нар учраа бөхөө давсан бол Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхдөө дийлдсэн байна. Тамаваши энэ өдөр Митакүэми, Ичиножо Точиозан, Такаинова Аби, Араваши Котоеко, Чиёошома Дайамамитэй оноолт таарчээ. Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 25-нд өндөрлөнө. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна