Жо Коул зодог тайлав

2018/11/14
Английн шигшээ багийн хагас хамгаалагч асан Йосеф Жон Коул хөлбөмбөгийн замналаа өндөрлүүллээ. Өдгөө 37 настай Ж.Коул АНУ-ын хөлбөмбөгийн II дивизионы Тампа Бэй Раудис клубт тоглож байсан бөгөөд клубынхээ туслах дасгалжуулагчийн албанд шилжиж байна. Англи залуу Ж.Коул мэргэжлийн тоглогчийн замналаа 1998 онд Лондонгийн Вест Хэм Юнайтед клубээс эхлүүлж байсан бөгөөд 2003 онд Челси клуб рүү явах хүртлээ тоглосон. Дараа нь Челси клубт 7 жил тоглоод 2010 онд Ливерпүүл, 2013 оноос Вест Хэм Юнайтед, 2014 оноос Астон Вилла, 2016 оноос Ковентри Сити клубт тоглоод өвлийн солилцоогоор хилийн чанадыг зорьсон юм. Мөн тэрээр Английн нас насны шигшээ багт тоглож байсан бөгөөд 2001 оноос насанд хүрэгчдийн шигшээ багтаа дуудагдаж 56 тоглолтонд оролцож 10 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна