Олон улсын Resonance компанийн гаргасан жагсаалтаар дэлхийн хамгийн сайн амьдралын нөхцөлтэй 10 хотын зургадугаар байрт Москва тодорсон байна. Энэ жагсаалтыг гаргахын тулд хотын дэд бүтцийн хөгжил, жуулчдын тав тух, орон сууцны хангамж, байгаль экологийн байдал зэрэг үзүүлэлтийг харгалзсан байна. Эхний байрыг Лондон хот эзэлжээ. Дараа нь Парис, Нью-Йорк, Токио, Барселона тэгээд Москва хот орсон гэнэ. Харин тэдний ард Чикаго, Сингапур, Дубай, Сан-Франциско жагссан байна. Энэ онд Москва хот хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан нь том түлхэц болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна