Дэлхий дээрхи зэрлэг амьтдын тоо толгой 60 хувиар буурчээ

2018/11/20
Эх дэлхий дээрхи зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 жилийн хугацаанд 60 хувиар буурсан болохыг “Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан”-аас мэдээлж байна. Мөн тэд ийнхүү амьтдын тоо толгой буурах болсон шалтгаан нь замбараагүй, хурдацтай нэмэгдэж буй хог хаягдал, ой модыг огтлох, цаг агаарын өөрчлөлт, үйлдвэржилт зэргээс шууд хамааралтай болохыг анхааруулжээ.

Тухайлбал, 1970-2014 оны хооронд хөхтөн амьтан, шувуу, загас, хэвлээр явагч, хоёр нутагтан амьтдын 4000 гаруй төрөл нь даруй устаж үгүй болсон байна.

Латин америк, Карибын тэнгисийн орчимд амьтдын тоо толгой хамгийн их буюу 1970 оноос хойш 89 хувиар буурчээ. Учир нь цэнгэг усны орчин алдагдаж мэлхий, голын загасны 83 хувь нь үгүй болсон байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна