Нийслэл хотын нийтийн тээвэр ухаалаг болж, смарт карт хэрэглээд 4 оны нүүрийг үзэж байна. Ухаалаг нийтийн тээвэртэй болж, урагшлан хөгжих замд нэгэнт гарсан ч, сайныг дагаад саар гэгчээр зарим иргэд соёлгүй үйлдлийг гаргаж, нийтийн тээврээр мөнгөгүй, мөнгө төлөлгүй, төлсөн ч, бэлэн мөнгөөр үйлчлүүлж ирсэн. Тэгвэл энэ бүгдийг таслан зогсоох, нийтийн тээврээр зорчигч иргэдийг соёлжуулах үүднээс “Сити Баз Консалтинг” ХХК буюу нийтийн тээвэрт соёлыг түгээгч шалгагч нар ажиллаж байна. Нийслэл хотын нийтийн тээвэр хянагч шалгагч нартай болсноор өнгөрсөн 2018 онд нэг сая нэг зуун мянга гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, иргэдэд мэдээлэл өгч, соёлжуулан нийтийн тээврийн салбарт алдаж болох хэдэн зуун сая төгрөгний орлогыг оруулжээ.
Судалгаагаар шалгагч нарын өнгөрсөн онд илрүүлсэн зөрчлийн:
• 91 хувийг жолоочид мөнгө өгөх, картаа уншуулахгүй, огт төлбөр төлөхгүй зөрчил
• 0,87 хувийг Ахмад настны карт ашиглах зөрчил
• 0,65 хувийг Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн карт ашиглах зөрчил
• 0,74 хувийг Оюутны карт ашиглах зөрчил
• 6,56 хувийг Хүүхдийн карт ашиглах зөрчил эзлэж, үүнээс дунджаар 500 гаруй сая төгрөгний алдагдал хүлээх байсныг таслан зогсоож чаджээ.
Нийтийн тээвэр хяналтын ажилтан, шалгагч нартай болсноор соёлжиж, ухаалагжиж байна. Үүний нэгэн том жишээ нь сар бүр гардаг зөрчлийн тоо буурч байгаа явдал юм. Жишээлбэл өнгөрсөн оны 1-р сард 128597 зөрчил гарч байсан бол 9-р сард 52696 болон буурчээ. Энэ нь даруй 59 хувиар зөрчил буурч, нийтийн тээврээр зорчигч иргэд соёлжиж байгааг харуулсан тоо баримт юм.
Зорчигч иргэн бүр соёлтой, боловсон үйлчлүүлвэл нийтийн тээврийн хөгжил нэг шатаар урагшлана. Нийслэл хот нийтийн тээврээ хөгжүүлж чадвал хотын иргэдийн бухимдал, стресс болсон түгжрэл, бөглөрөлөөс салах боломжтой билээ.
Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе
Сэтгэгдэл бичигдээгүй байна