MNBA Үндэсний дэд хэсгийн дөрвөн тоглолт боллоо

2019/01/07
Сэлэнгэ аймаг хожигдолгүй цувралаа үргэлжилүүллээ
 
MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн ээлжит тоглолт Хөвсгөл болон Сэлэнгэ аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын турш хоёр баг тэнцүүхэн өрсөлдөж эцсийн мөчид 67-61 харьцаатай Сэлэнгэ аймаг хожил байгууллаа. Тус тоглолтод хоёр багийн хамгаалалт сайн байсан чөлөөт шидэлтийг 30 удаа шидсэн нь Сэлэнгэ аймгийн хожил шалтгаануудын нэг байжээ. Тус тоглолтод Т.Цогбадрах өөрийнхөө энэ улирлын хамгийн өндөр оноо болох 29 оноо авч, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр багаа хожиход томоохон тус хүргэсэн. н.Ганзориг, А. Бат-Оргил хоёроос өөр 10-с дээш оноо авсан тоглогч байгаагүй юм.


 
Багануур босоо хэвээрэээ
 
MNBA Үндэсний лигийн дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлж байсан Багануур баг энэ удаад Завхан аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ. Хоёр багийн тоглолтын агуулга тун ойролцоо болж мөн л эцсийн мөчид 67-66 харьцаатай Багануур хожлоо. Энэхүү тоглолтод Багануур багийн бага зэрэг илүү байсан зүйл нь холын зайн шидэлт болон чөлөөт шидэлтийн хувь байсан юм. Тоглолтын турш жигд байсан Н.Ганбаатар 18 оноо, 12 самбартай дабл дабл хийж тоглолтын шилдгээр нэрлэгджээ.


 
Увс Нуур баг эхний ялалтаа авлаа
 
MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн эхний хоёр тоглолтондоо хожигдсон Увс Нуур багийн залуус Говь-Алтай аймгийн багийг 78-76 харьцаатай буулган авлаа. Тоглолтын эхнээс л бага зэрэг илүү тоглолтыг гаргасан Увс аймгийн баг хоёр дахь боломж болон бөмбөг алдалтаас авсан оноогоор эсрэг багаасаа илүү байжээ. Тус тоглолтод Ө. Мөнхбаяр 14 оноо, 12 самбар багаа тэргүүлсэн бол багийн бусад тоглогчид ч гэсэн жигд тоглолтыг үзүүлсэн юм.


 
Дархан-Уул аймаг ээлжит хожлоо авлаа
 
MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн Дархан-Уул болон Баян-Өлгий аймгуудын тоглолт боллоо. Тоглолтын эхний үеэс л Дарханы залуус илүү тоглолтыг үзүүлж байсан юм. Ялангуяа Г.Алтансоёмбо гайхалтай байж зөвхөн эхний таван ч удаа эсрэг багийн довтолгоонд хаалт хийж Үндэсний лигийн нэг үед хамгийн олон хаалтыг хийсэн тоглогч болсон юм. Улмаар эхний хагаст 43-27-гоор Дарханчууд илүүрхсээн. Гэхдээ гуравдугаар үед Баян-Өлгий аймаг сэргэж олон онооны зөрүүг ердөө хоёр болгож ойртуулсан. Гэхдээ 4-р үед тоглолтын гол баатар Г.Алтансоёмбо багаа сэргээсэн довтолгоонуудыг хийж байснаар 80-70 харьцаатай Дархан-Уул аймаг хожлоо. Энэ тоглолтын шилдгээр 17 оноо, 8 самбар, 6 хаалт, 3 оновчтой дамжуулат өгсөн Г.Алтансоёмбо нэрлэгдлээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна