Уулын замд 40км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвлөв

2019/01/08
 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. 

Тухайлбал, дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан тус хэлтсийн албан хаагчид анхааруулах болон сэрэмжлүүлэх самбарыг байршуулжээ.

Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байгаа тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу, анхаарал болгоомжтой явна уу. 

Эх сурвалж: ТЦА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна