Umoney картаа гэмтээсэн бол үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах боломжтой

2019/01/10
Нийтийн тээврийн үйлчилгээ цахим төлбөрийн системд шилжиж, бид автобусанд Umoney картаар үйлчлүүлдэг болоод удаж байна. Тэгвэл ямар нэгэн санамсаргүй байдлаар автобусны ухаалаг картаа гэмтээсэн тохиолдолд картан дахь цэнэглэсэн мөнгөө буцаан авах боломжтой гэнэ.


 
Гэмтэлтэй Umoney картан дахь үлдсэн мөнгөний буцаан олголтыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хийнэ. Гэхдээ хэрэглэгчийн мэдээлэл үнэн зөв эсэхийг нягталж үзсний дараа тухайн хэрэглэгчид мөнгийг нь буцаан олгодог аж. Харин хэрэглэгчийн хаяж, гээгдүүлсэн, хулгайд алдсан, хэвийн ажиллагаатай Umoney-ийн үлдэгдэл мөнгийг буцаан олгох боломжгүй юм байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна