Эмийн сангийн үүдэнд хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан хэргийн шүүх хурал хойшлов

2019/01/11

Эмийн сангийн үүдэнд өнгөрсөн оны зургадугаар сард хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан хэргийн шүүх хурлыг өчигдөр хойшлууллаа. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байна.  

Шүүх хуралд шүүгдэгч Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны 15 цаг хүртэл хойшлуулсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна