Энэ сарын 18-ны өдөр БГД-ийн Тамгын газраар батлагдсан тохиолдол үйлчлүүлсэн хэмээн тус дүүргийн Тамгын газарт хөл хорио тогтоож, бүх ажилчдаас нь шинжилгээ авсан. Улмаар хөл хориог өнөөдөр цуцалж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсэн боловч өнөөдөр хоёр цаг ажиллаад дахин хөл хорио тогтоожээ.
Учир нь БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нэг ажилтнаас халдвар илэрсэн байна. Тиймээс Тамгын газрын байранд хөл хорио тогтоож, бүх ажилчдыг дахин шинжилгээнд хамруулахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна