Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд цар тахал гарч, хөл хорио тогтоож байсны улмаас улсын хэмжээнд 18 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна.
Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 62 хувь гэсэн үг юм. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олноор ирүүлжээ. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.203
чөлөөлнө биш хамруулна гэж унших
Хариулах64.119.21.203
энэ зөв шүү .Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгчид ердөө хамрагдаж чадаагүй шүү..Энэ нь хөдөлмөрийн яам,НДЕГ-аас боловсруулсан журамаас үүдэлтэй шүү .Учир нь зөвхөн хүн амын орлогын албан татвар төлсөн хүнийг чөлөөлнө гээд заачихсан,гэтэл бизнес хийгээд улсад олон сая төгрөгийн гаалийн болон бусад татвар төлсөн хүмүүс хамрагдаж чадаагүй шүү.
Хариулах124.158.69.191
Харин тийм. Нөхөн төлөх гэтэл татвараас тэр үед орлого олсон тодорхойлолт авч ир гээд балай юм нэхсэн.