Коронавируст (COVID-19) халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж байгаа энэ цаг үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг тасралтгүй зохион байгуулж байна.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19) халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Тандалт шуурхай хариу арга хэмжээний баг очиж, тус амаржих газрын багтай хамтран халдварын батлагдсан тохиолдлыг тээвэрлэх үедээ эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа гаргаж, хүнлэг бус харьцсантай холбогдуулан амаржсан эх болон нярай, түүний гэр бүлийн гишүүдээс гүнээ хүлцэл өчиж байна.
Цаашид манай газар нь харьяа Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харьцаа хандлагыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.
Нийслэлийн эрүүл мэндийн газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна