Биеийн байдал нь хүнд, харгалзах хүнгүй 73 настай эмээд Чингэлтэй дүүргийн эмч нар /2021.01.21. 13 цаг/ хагалгаа хийж, амь насыг нь аварчээ.
Энэ талаар Хүний их эмч Г.Манлайбаатар "Ар гэрээс хүн байхгүй 73 настай эмээ цустай бөөлжсөн тул дурангийн баг дуудав. Нуулгүй хэлэхэд ганц бие хөгшинд ажилбар хийлгэх мөнгө хомсхон ч гэсэн яаралтай дуудлага авсан дурангийн багийнхан дуут дохиогоо хангинуулсаар хүрээд ирэв. Монгол улсын хаа сайгүй дуудагдан очиж ажилбар хийдэг миний мэдэх ганц хамт олон. Дуудагдан ирсэн дуудлаганд өвчтөн болон тэдний ар гэрийн итгэлийг алдаж байгаагүй маш чадварлаг хамт олон.
Тухайн эмээд ажилбар хийж найдвартай гэгч нь алдаж байсан цусыг нь тогтоочихоод "Ганц бие настай эмээд буян болоод бид нар төлбөр авахгүй ээ" гэж хээв нэг хэлчихээд инээгээд дараагийн дуудлагандаа яаран яваад өгөв.
Эмээг унтуулганаас бүрэн сэрсэнийх нь дараа "Одоо айх зүйлгүй шүү, ажилбар маш сайн болсон гэхийн хамтаар танд ажилбар хийсэн эмч нар төлбөр авахгүй гэсэн шүү" гэхэд "Ямар сайхан буянтай хүүхдүүд вэ, эмээ нь маш их баярлалаа" хэмээн хүүхэд шиг л баярлаж байлаа. Энэ бол олонд хэлж байгаа нэг нь л болохоос урд нь ч бас маш олон удаа амьдралын боломж муу хүмүүст үнэ төлбөргүй ажилбар хийж өгчихөөд л яваад өгдөг буянтай хамт олон доо!
Эрүүл мэндийн энхийн манаанд хамтдаа зогсож, зүтгэж буй хамтран зүтгэгч нар, мөн юу юунаас илүүтэй НАЙЗ-ууддаа маш их баярлалаа. Манай салбарт бас өдөр бүр эерэг зүйл болдог юм шүү" хэмээн өөрийн цахим хуудсанд бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.26.218
Сайхан мэдээ байна
Хариулах103.26.194.10
Мундаг
Хариулах139.5.219.245
Овоо доо
Хариулах202.126.89.52
192.82.69.5
юу төлбөр яриад бгааг ойлгодоггүй ээ ! төрийн эмнэлэг угаасаа үнэгүй хх ёстой ш дээ 15 оноос хойш төсөвт нь хагалгааны бүх зүйлийг авах мөнгийг хангалттай суулгаж өгсөн гээд бсн ш дээ !
Хариулах66.181.176.149
дэмжиж бна зөв
202.126.90.108
Ymar saihan hunleg hamt olon bee.zarim negnii gargasan dutagdlaar busad emch nariin gegeeleg uils ariun setgeliig suudertuulj bolohgui.amjolt husie
Хариулах139.5.218.231
Үнэн бол мундаг л бн тэгээд авах естой төлбөрийн хэн төлөхүү зарим сайхан сэтгэлтэй эмч сувилагч бнаа ихэнх нь зан муутай янз бүрээр мөнгө төгрөг аьах гэж оролдоно.
Хариулах202.21.113.146
Болор эмчийн багт баярлалаа, чадварлаг баг шүү, амжилт хүсье
Хариулах202.9.40.162
Тэгээд тэр зардал мөнгийг хэнээс нь шаах вэ та нар
Хариулах202.126.88.205
Одоо энэ шоугаа зогсоо
Хариулах202.126.88.197
засаад бичээ юу.эхлээд ийм бгаагүй шүү.одоо бол харин тусалсан харагдаж бна
Хариулах103.14.38.142
сайхан сэтгэлтэй эмч нарт ажлын амжилт хүсье.
Хариулах66.181.161.101
Монгол чанараа гэж энэ дээ
Хариулах