"2051 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй. Харин 22 тэрбум долларын өр төлнө"

2021/05/14

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын таван гишүүнээс Ерөнхий сайдад хандан УИХ-ын 2019 оны Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго "Оюутолгой компани 2020 онд нийт 350 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. 2020 оны борлуулалтын орлого нь 1.1 тэрбум ам.доллар байсан байна. Тухайн ондоо 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унц алт олборлож экспортод гаргасан. Энэ оны нэгдүгээр улирлын борлуулалтын орлого нь 526.5 сая ам.доллар болж өссөн. 45 мянга 449 тонн зэс, 145 мянга 656 унц алт олборлосон гэсэн мэдээлэл өгсөн. Тус компаниа 2010 оноос хойш Монгол Улсад нийтдээ гурван их наяд төгрөгийн татвар хураамж төлсөн байна.

34 хувийг зээлээр санхүүжүүлсэн төлбөрт манай Засгийн газрын одоогийн байдлаар 2.2 тэрбум ам.доллар төлөх ёстой болоод байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал их хэмжээгээр нэмэгдсэний улмаас санхүүгийн нарийвчилсан тооцоог "Рио Тинто" компани 2020 онд олон нийтэд мэдэгдсэн. Үүнээс харахад 2051 оныг хүртэл Монгол Улс 34 хувьдаа ногдол ашиг авахааргүй байгаа. Харин 34 хувиа санхүүжүүлж байгаа зээл маань 22 тэрбум ам.доллар болж нэмэгдэхээр байна. "Рио Тинто" компани энэ тооцооллоо ТЭЗҮ-тэй харьцуулахад илүү нарийвчилсан тооцоо гэж хэлж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.20
    2021/05/15

    Geree hiisen bolgontoi Mongolchuud toozoo bodoh zag bolsoon !

    Хариулах
  • 66.181.177.201
    2021/05/14

    Баярцогт сайханбилиг эдбэгдорж батүүл да.ганболд, Б.Лхагважав гээд хүмүүст сонсгоод үз дээ юу гэхнэв . Тэд чинь гайхамшигтай гэрээ л гээд байсан

    Хариулах
    • 202.126.90.130
      2021/05/15

      34 хувиа болиод роялтигаа нэмчих тэгээд асуудалгүй болно. Зардал яаж нэмэгдэх нь манайд хамаагүй болно шүү дээ