Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллана

2021/08/23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцоно. Тодруулбал, Төв аймагт  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцах байна. 

Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон бөгөөд төмөр замын барилгын ажил нь өнөөдрөөс эхэлж байна.

Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин нийт 135,8 км үргэлжлэх юм.  

Эх сурьалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.216
    2021/08/23

    Ene odoo shadar buldar yum hiigeed yavhiin gol ajlaa hiigeech ee

    Хариулах