“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууссан талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ.
“Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар цогцолбор юм.
Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.23.84
Гадна талдаа хөөмөл чимэглэлтэй байх ёстой ш дээ
Хариулах192.82.87.165
ашгүй дээ жуулчид үзэх зүйлтэй болж дээ
Хариулах