Маргааш буюу аравдугаар сарын 1-ээс жолооны үнэмлэхийг биедээ авч явах шаардлагагүй болно.
Тодруулбал, “E-Mongolia” аппликейшны шинэчилсэн хувилбарыг та гар утсандаа суулгаснаар, жолооны үнэмлэхээ эх хувиар нь цахимаар ашиглах боломжтой болж байгаа юм. Шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны бичиг баримт эх хувилбараараа цахим системд шилжих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна