"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Цэрэнбатыг томилно

2021/09/30

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилохоор болжээ. 

"Эрдэнэс Монгол"-ын ТУЗ маргааш хуралдаж, Н.Цэрэнбатыг "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэв. 

Н.Цэрэнбат нь 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдон улмаар 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож байсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.