О.Тулга: ДАШТ-д Монгол Улсынхаа нэрийг гаргаж, медаль авахын төлөө бүх хүчээ дайчлах болно

С.Гандэлгэр
2021/10/03

Монголын Боксын холбооны шийдвэрийн дагуу О.Тулга, Э.Цэндбаатар нар өнөөдөр тулалдаж, ялсан нь ДАШТ-д оролцох эрхээ авах байсан юм. Гэвч 08:00 цагаас өмнө тамирчид жингээ үзүүлэх ёстой байсан ч Э.Цэндбаатар цагтаа ирж жингээ шалгуулаагүйгээс тэмцээн цуцлагдлаа. 

Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-д оролцохоор болсон О.Тулга хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэе. 

"Анхныхаа ДАШТ-д оролцох болсондоо баяртай байна. 9-р сарын 6-наас хойш бараг нэг сар жингээ барьж байна. Жаахан ядралт байж магадгүй, одоогоор мэдэгдсэн юм алга.  

Миний хувьд 9-р сарын 6-нд сорил тэмцээндээ оролцсон. 60кг-ийн жинд таван хүн байсан. Хоёр тулаан хийгээд ДАШТ-нд оролцох эрхээ авсан. Нэлээд их саад бэрхшээл тулгарлаа. Эрхээ авсандаа маш их баяртай байна. Өнөөдрөөс баг хамт олонтойгоо ДАШТ-д оролцох бэлтгэлдээ орно. 

ДАШТ-дээ бүх хүчээ дайчилж тоглоно. Хожихын төлөө бүх хүчээ гаргаж тоглоно. Медаль авахын төлөө, Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө хичээх болно." гэв. 

Тэрбээр МУГТ Э.Цэндбаатарын талаар “Би сайн мэдэхгүй байна. Ямар нэг юм нь болоогүй болоод л ирээгүй байх. Миний хувьд Э.Цэндбаатар ахтай өмнө нь олон удаа хамт бэлтгэл хийж байсан. Тэмцээн дээр бол тулалдаж байгаагүй. Бэлтгэл дээр олон удаа бойж байсан.” гэв. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.18
    2021/10/04

    манай залуучууд амархан ярих юмдаа армийн аваргад сураггүй хүн дэлхийн аваргад худлаа даа за яахав дээ адилхан аавын хүү монгол хүү амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.97
    2021/10/03

    za chamaig harah l uldlee amjilt

    Хариулах
  • 192.82.89.63
    2021/10/03

    Зааза Монголынхоо нэрийг гаргаарай гэж ерөөе. Уг нь Цэндбаатар явах ёстойм

    Хариулах
  • 192.82.70.121
    2021/10/03

    Zail

    Хариулах
  • 139.5.219.239
    2021/10/03

    Эх орныхоо нэрийг дэлхийд гаргах хүн нь монголын бузар булайчуудад хэрэггүй зөвхөн шигшээ багын цалин идэгч гадаадад аялагч ардаа түлхээстэй нь шигшээ багт байдаг болсон юм биш үү?

    Хариулах
  • 192.82.73.209
    2021/10/03

    Тулга бол яахав ёстой шинэ ногооноороо байгаа , боксчин болох яагаачгүй , ур чадвар гэж юм байхгүй л залуу байнлээ тоглолтуудыг нь харахад. Монголын бокс уналтыхаа доод цэгт байгаа болохоор одоогийн улсын шигшээ гээд маш тааруухан боксчин нэртүүдийн цуглуулга шиг юм болсон байгаа болохоор л Цэндбаатар ганцаараа ингэж байгаан. Өчигдөр жин хасах үеэр бие нь огцом муудсан тул дасгалжуулагч нь болий гэсэн байнлээ. Жил хагасын дараа ахиад л Дэлхийн аваргын тэмцээн байгаашт

    Хариулах
  • 66.181.183.164
    2021/10/03

    Сэтгүүлчидээ Цэндбаатараас өөрөөс нь ярилцлага ав. Тэр яг одоо хаана байна. Түүнийг дарамтамсан байх магадлалтай Өөрөө халз тулаанд орохоо мэдэгдсэн шүү дээ

    Хариулах