“Exclusive” брэндийн захирал Г.Майцэцэг реппер Lil Thug E-ийн хандивын аянд зориулж, түүний зурагтай, хандивын QR кодтой амны хаалтууд үйлдвэрлэжээ. Амны хаалтуудаа хандивын аяныг санаачлагч rapper Big GEE-д хүлээлгэж өгсөн байна.
Lil Thug E нь цусны цочмог хорт хавдар өвчнөөр оношлогдож, яаралтай мэс засалд орохоор Турк улсыг зориод буй. Гэвч эмчилгээний зардал 650 сая төгрөг бөгөөд, энэ мөнгөн дүнг босгохоор олон залуус нэгдэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна