Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, удмын санд аюул учруулж болзошгүй хуулийн төсөл хэлэлцсэн хэмээн олны дургүйцлийг ихээхэн хүргэж байна.
Тодруулбал Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Х.Ганхуяг нарын нэр бүхий дөрвөн гишүүн санаачлан энэ оны 6-р сарын 27-нд өргөн барьж байсан.
Хууль санаачлагчийн зүгээс тус хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг сайжруулж, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор анх боловсруулсан гэх.
Харин тус хуулийн төслийн 12.1.6 гэсэн заалт илтэд хуулийн төслийн зорилгоосоо хазайж, гадны хөрөнгө оруулагч нарт хэт доогуур хөрөнгө оруулалтын босго тогтоож давуу эрх олгосон, үндэсний аюулгүй байдалд халдсан хуулийн төсөл болсон хэмээн олон нийт бухимдаад байгаа юм.
Монгол Улсад 50 мянган ам.доллар буюу 150 орчим сая төгрөг түүнээс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Монгол Улсад оршин суух боломжтой болох юм.
Нэмэлтээр оруулж буй хуулийн заалт
12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;”
Одоо мөрдөгдөж байгаа 2013 онд шинэчлэн найруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэж заасан байдаг. Харин хууль санаачлагчийн зүгээс 100 мянган ам.доллар гэдэг нь хэт өндөр босго, шаардлага. Үүнээс болоод хөрөнгө оруулагчийн тоо буурсан гэж тайлбарлаад байгаа юм.
Нөгөө талаар “хоёроос дээш ажлын байр бий болгох, ААНОАТ болон бусад татвар” төлдөг гэх заалт орсон нь дэвшил мэт.
Дээрх заалтыг агуулсан хуулийн төслийг Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар санаачлан УИХ-д өргөн барьсан ч олны дургүйцлийг хүргэснийхээ дараа “мэлзэж” эхлэв.
Хууль санаачлагч гишүүд нь ч хуулийнхаа зүйл заалтыг өөрчлөгдсөн гэдгийг мэдээгүй, таниагүй явсан гэдэг нь эргэлзээтэй. Аль 6-р сарын 27-ны өдөр өргөн баригдаж хуулийн төслийн https://lawforum.parliament.mn... сайтад тавигдсан байхад УИХ-аар хэлэлцэгдэх хүртэл мэдээгүй байсан гэдэг нь хуулийн төсөлтэйгөө ч танилцалгүй, хууль санаачлагч нэр “зүүх” гэж гарын үсгээ зурсан гэх хардлага төрүүлээд байгаа юм. Хэрвээ үнэхээр гарын үсэг зурахад нь тийм зүйл заалт байгаагүй бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ноцтойгоор хууль зөрчсөн болж таарах юм.
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар хуулийн төсөлд тийм заалт байгаагүй, эргүүлэн татах болно хэмээн мэдэгдэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:“Би хуулийн төслийн боловсруулах явцад оролцож чадаагүй. Миний саналыг тусгаагүй. Гадаадын иргэн оршин суух эрх олгох босгыг бууруулсан хоёр зүйл заалтыг буцаан татах санал гаргахаа илэрхийлж байна. Хуулийн төслийн ахлагч Х.Ганхуяг гишүүн та хариуцлагагүй хандсан үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардаж байна.” Гэсэн юм.
Хууль санаачилсан гээд тодоос тод гарын үсгээ зурчихсан байгаа баримт нь ч ил болов.
П.Анужин, Д.Өнөрболор нар “арьсаа хамгаалж”, Х.Ганхуяг гадаад явсан бол Х.Булгантуяа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн бууриа сахиж үлдлээ.
Ямартай ч хуулийн төслийн санаачилсан гэх дөрвөн гишүүний хоёр нь тийм зүйл заалт орсон гэдгийг мэдээгүй гэсэн тайлбар өгсөн.
Х.Ганхуяг гадаад явсан тодруулбал БНСУ-д байгаа гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа юм. Харин олны дургүйцлийг хүргэсэн хуулийн төслийн талаар “Үндэсний аюулгүй байдалд халдаагүй хуулийн төслөө хамгаална” гэжээ.
Бууриа сахиж үлдсэн Х.Булгантуяа гишүүн “ингэж өөрчлөх зорилт нь старт-ап компаниудаа гадаадын хөрөнгө оруулалт татах агуулгад зангидагдаж байгаа гэх. Өөрөөр хэлбэл бага дүнгээр хөрөнгө оруулалт татах боломжийг шинэ тутам компаниуддаа олгох юм.” Гэлээ.
Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед эдийн засгаа дэмжих, гадны санхүүжилтийг татах хэрэгцээ шаардлага маш их бий. Монгол Улсын эдийн засаг ч тодорхой хэмжээнд хумигдаж байгаа энэ цаг үед гадны хөрөнгө оруулагч татах нь зөв шийдэл. Харин 100 мянган ам.доллар байсныг 50 мянган ам.доллар болгож багасгах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж олон нийт, нэр бүхий УИХ-ын гишүүд ч үзэж байгаа юм.
Монголд их мөнгө байж болох ч дэлхийд тийм ч их мөнгө биш
50 мянган ам.доллар гэдэг нь 142,4 сая төгрөг. Манай орны эдийн засгийн чадамж, төгрөгийн ханш бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй.
Жишээ нь АНУ-ын эмч нарын жилийн дундаж цалин 224,190 ам.доллар. Тус хуулийн төслийн босго мөнгө болох 50 мянган ам.доллараас дөрөв дахин их мөнгийг жилд олдог байна.
Харин манай улсын эмч нарын дундаж цалин сард 843 мянга. Энэ нь Жилд 10 сая 116 мянган төгрөг олж байна гэсэн үг.
Тэгэхээр 50 мянган ам.доллар гэдэг тийм ч их мөнгө биш. Өөр нэг хөгжингүй орны иргэний жилийн дундаж цалин л манай улсад хөрөнгө оруулагч статус “зүүх” хэмжээний мөнгө болох юм. Тэр ч бүү хэл гэр бүлээрээ орших суух боломжтой болно гэсэн үг.
Эртнээсээ л урд хөршөөс манай улсад олон мянган хүн манай улсад сууршиж, ил болон далд бизнес эрхлэх сонирхолтой байсан. Тэгвэл тус босгыг буулгаж 50 мянган ам.доллар болгосноор боломжтой гэсэн хүн бүр манай улсад гадаадын хөрөнгө оруулагч нэр зүүн, гэр бүлээрээ, олноороо хууль ёсоор оршин суух вий. Арай гэж өндийх гэж ядаж буй ЖДҮ, бизнес эрхлэгчдийнхээ боломжыг хааж, гадны жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ Монгол Улс дүүрчих вий гэсэн айдас иргэдийн дунд байгаа юм.
Ямартай ч энэ хуулийн төслийг гишүүд парламентаар хэлэлцэхийг дэмжсэн. Үнэхээр гаднын иргэдэд давуу эрх олгосон энэ хуулийн төслийг ногоон гэрлээр зүтгүүлэх үү гэдэг нь асуулт хэвээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.220
76 gishuun yariltzaj shiidne l dee
Хариулах66.181.181.93
Х.Ганхуяг бол манай хятад эрлийзүүдийн нэгэн нь юм л даа. Миеэ Энхболдын хамаатан энэ хоёр хоёулаа хятад бурамтай еэвэнгээр хооллож өссөн хүмүүс. Үүн дээр Булгантуяа гэж бас хятадын эрлийз авгай байгаа.
Хариулах46.114.149.246
Хариуцлага гэдэг зүйл дээрээсээ л эхлэх хэрэгтэй л дэ. Дэндүү хариуцлагагүй байна. 50 доллар юу юм бэ?! 2 өрөө байрны л үнэ шүү дэ. Баахан шаахайтай хужаанууд урд Хил Дээр орж ирэх гээд хүлээж бна да
Хариулах59.153.114.129
Ямарч сөёөлгүй цулгуйалбан бичгийг юу бодоод авдаг байна аа. дарга бас хэцүү ёэ. Ямар зүйл заалт байгаа гэж Зандкаа бодож байдаг хүн бэ?
Хариулах59.153.114.129
Албан бичигт гарын үсэг зурх нь 2 дох асуудал. боловсруулсан гэх хуулийнхаа төсөлд анхаарч ёстой л үг,үсэг,цэг таслалыг нягталж унших ёстай биздээ
Хариулах59.153.114.129
Уг нь төрийн боловсорсон жинхэнэ түшээд бол нэн тэргүүнд боловсруулсан бичиг баримтынхаа төслийг үг,үсэг,цэг,таслалыг хянаж унших л ёстой ажил.тэгээгүй байна л гэж бодоод төрийн түшээ болох яагаачгүйгээ л харууллаа
59.153.114.129
Хамгийн чухал нь боловсруулсан хуулийнхаа төслийн зүйл ,заалт бүрийн үг,үсэг, таслал бүрийг нягтлан унших ёстой бус уу?Ануужин аан
Хариулах59.153.114.129
П.Анужин аан Ямар ч төсөл хавсарггаагүй албан бичгийн цаана юу байгаа,уг хуулийн төсөлд ямар зүйл заалт байгааг уншилгүй гарын үсэг зурсан хэрэг үү?л сонин байна. хамгийн чухал нь хуулийн төслөө унших нь зүйн хэрэг биш гэж үү?
Хариулах59.153.114.129
Хаана сул,хоосон орох зай байна тэнд ганц хятад гэлтэнгүй хаанахын хэнч ирж дүргэж л болнтаарна даа. Манай улсад 102 ч гэлүүдээ орны хүмүүс амьдардаг гээд хэвлэлээр бичээд байдаг.Хэдэн ч улсаас ямарч хүн ирнэ ш дээ ккк
Хариулах59.153.114.129
1О2 орны иргэд бүгд хууль ёсоор оршин суудаг гэвэл итгэх үү?
192.82.82.74
Х - ийн Ганхуяг Х-ийн Булгантуяа гэдэг чинь эд шүү дээ." Х" үсгээр эхэлсэн хулгайч худалч хятад хуурмаг харь ...гээд үгүүд байнаа ...
Хариулах202.179.26.155
hoer songolt bidend uldeh ium bnldaa. neg bol olon undestnii uls boloh mongoldoo mongolchuud tzuunh boloh
Хариулах202.179.26.155
ene ayalal juulchlal hiideg gadaadad amidardag nuhduud eh mongoloroniihoo ontzlog tuuhee medehgyi baina ldaa.
Хариулах192.82.84.157
Hujaanuud l hujaad zoriulsan huuli batalna
Хариулах