Эрчим хүчээ хэмнэх үү?

2022/09/16

Байгалийн нөөцийг зохисгүй ашиглаж, агаар, орчны бохирдол, дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэг арга зам нь эрчим хүчээ хэмнэх билээ. Эрчим хүчээ хэмнэх шаардлага жил ирэх тусам, улс орон бүрд өсөн нэмэгдэж буй. Эрүүл аж төрж,  байгальд ээлтэй байж, ирээдүй хойчдоо илүү боломж үлдээх эрчим хүчний хэмнэлтийн талаар таны мэдэх ёстой баримтууд, боломжийн талаар онцолж байна.

#1 Гол хүчин зүйл

Хүний эрүүл мэндийн 20 хувь нь хүрээлэн буй орчноос шалтгаалдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл бидний эрүүл энх аж төрөх нөхцөлийг бүрдүүлэгч байгаль орчин, экологид эрчим хүчний нөөц, хэрэглээ онцгой нөлөөлнө. Байгалийн баялаг, сэргээгдэшгүй нөөцийг гамгүй ашигласнаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал түргэсэж, байгалийн гамшиг тохиох нь олширдог бөгөөд энэ нь хүн төрөлхтний төдийгүй амьтан, ургамалд ч сөргөөр нөлөөлсөөр байна.

#2 Тулгамдаж буй асуудал

Эрчим хүчний айсуй хомсдол бол дэлхий дээр амьдарч буй хүн бүрд хамаатай асуудал. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс гаргасан судалгаагаар, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос 30 хувиар нэмэгдэнэ. Хэрэглээ ийнхүү өсөх ч  байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд хязгаарлагдмал хэвээр. Тиймээс эрчим хүчээ хэмнэж, ухаалгаар зарцуулснаар болзошгүй хомсдлоос сэргийлэхээс гадна хямд, хүртээмжтэй, байгальд ээлтэй шийдэл, технологийг нэвтрүүлэх хугацааг ойртуулахад ч хувь нэмрээ оруулна.

#3 Таны оролцоо ч чухал

Хүн амын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цаашлаад байгаль экологид ч ашиг тусаа өгөх эрчим хүчний хэмнэлт нь нийгмийн бүх л шатыг хамарч болох цогц, том ойлголт. Гэхдээ хүн бүр өдөр тутмын амьдралдаа ухаалаг сонголт хийж, эрчим хүчээ хэмнэж чадвал том өөрчлөлт ирнэ. Тухайлбал, гэрээсээ гарахдаа гэрлээ унтрааснаар цахилгаанаа 30 хувиар хэмнэх боломжтой. Түүнчлэн эрчим хүчинд хэмнэлттэй, ухаалаг, технологийн дэвшилд суурилсан цахилгаан бараа, ахуйн хэрэгсэл, нарны халаагуур ашигласнаар цахилгаанаа ч, мөнгөө ч хэмнэнэ.

#4 Боломж

Та эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа худалдан авах, нарны үүсгүүр суурилуулахаар төлөвлөж байгаа бол ХААН Банк “Гэр бүлийн ногоон зээл”-ийг санал болгож байна. Ингэхийн тулд банктай хамтран ажилладаг  байгууллагаас эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа, нарны цахилгаан үүсгүүр зэрэг бүтээгдэхүүнийг сонгоод сарын нэг хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр, 30 хүртэлх сарын хугацаатай,  40 хүртэлх сая  төгрөгийн зээлээр авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтран ажиллах гэрээт байгууллагууд:

  • PC MALL
  • BSB
  • SAIN ELECTRONICS
  • NEXT ELECTRONICS
  • GREEN SOLAR ENERGY
  • CLEAN RESOURCE DEVELOPMENT

Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа:

  • Хөргөгч, хөлдөөгч;
  • Угаалгын машин;
  • Аяга, таваг угаагч;
  • Цахилгаан зуух;
  • Цахилгаан плитка;
  • Нарны цахилгаан үүсгүүр /Ахуйн хэрэглээний зориулалттай сүлжээтэй зэрэгцэн ажиллах/
  • Нарны цахилгаан үүсгүүр /Ахуйн ус халаах нарны вакуум хоолойтой коллекторын систем буюу нарны үүсгүүрээр ус халаах систем/.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.102.5
    2022/09/18

    Шал худал ...... Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Тэтгэвэрийн иргэн Гэр бүлийн ногоон зээл авах авах гээд бүйтээгүй ш дээ

    Хариулах
  • 213.87.156.199
    2022/09/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.47.1
    2022/09/16

    түй май салаавч.

    Хариулах