Бразилийн шигшээ баг АНХ УДАА хар өмсгөлтэй тоглолоо...

Х.Батсайхан
6 цаг 57 минутын өмнө

Бразилийн шигшээ Гвинейтэй хийсэн нөхөрсөг тоглолтод түүхэндээ анх удаа хар өмсгөлтэй талбайд гарчээ. ингэснээр Бразил-Гвинейн тоглолт арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хийсэн түүхэнд үйлдэхүйц тэмцэл болж хувирсан байна. "Ла лиг"-ийн тоглолтод "Реал"-ын төлөө тоглохдоо байнга арьс өнгөөр гадуурхагддаг Винисиус Жуниорыг дэмжин энэхүү акцыг зохион байгуулжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Ла лигийн хүрээнд "Валенси"-тай тоглох үед Винисиус Жуниор арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд ээлжит удаагаа өртөж, талбай дээр уйлсан юм. Дараа нь тэрбээр олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн нь ОУХХ-ны анхаарлыг татаж, арьс өнгөний үздлийн эсрэг хатуу тэмцэхээр зэхэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна