Хотын дарга НОК-ын ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа


Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Майн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабт ажиллаж байгаа алба хаагчдад дархлаа дэмжих эм, бэлдмэл, витамин бүхий багц өглөө.

Хотын дарга “2020 оны арваннэгдүгээр сараас хойш Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, Улаанбаатар хотынхоо иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр нойр, хоолоо умартан ажиллаж байгаа. НЭМГ-ын 6000 гаруй ажилтан, алба хаагчид, НОК, НМХГ, цагдаагийн бие бүрэлдэхүүн, НЗДТГ, дүүргийн удирдлага, хамт олон “Ковид-19”-тэй тэмцэх галын шугамд ажиллаж байна. Та нар маань эрүүл, хүчтэй байх хэрэгтэй. Тэгж байж энэ цар тахалтай тэмцэж чадна. Мөн ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж байж, цар тахлын ард гарч чадна” хэмээн ярилаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.22.57
    2021/05/02

    Сумьяабазар оролцохоор л бүх зүйл буруутдаг шүү. гэнэт гэнэт тэнэг зүйл хийдэг дээ. Түүний оронд эмнэлэгийн ажилчдийг урамшуулаач. Ажил унагаж байгаа НОК, ДОК, НЗА-ыг болоих хэрэгтэй. Замбараа алга гадуур чинь. Амиараа дэнчин тавиад ажиллаж байгаа эмнэлэгийн ажилчиддаа шагнах ёстой. Удирдлага нь биш шүү.

    Хариулах