ЗӨВ.МН сайтын редакцаас "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" болон "Ган үзэгтэн" төрлөө

С.Гандэлгэр
2021/05/03

Сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг өндөр шалгуураар шалгаж, бусдыгаа тэргүүлсэн ажилтандаа олгодог МСНЭ-ийн дээд шагнал  "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" шагналын эзнээр Зөв.мн сайтын сэтгүүлч Ш.Анхтуяа тодорсон юм. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 2011 оноос тасралтгүй арван жилийн турш тууштай ажиллаж, сэтгүүлзүйн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгууллагын хөгжил дэвшилд үр бүтээлтэй ажиллаж ирсээр ирсэн тул салбарын “Тэргүүн”-ий ажилтан цолыг ийнхүү хүртлээ.

Мөн Зөв.мн сайтын редакцаас нэг "Ган үзэгтэн" шагналт сэтгүүлч төрсөн юм. Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс сэтгүүлзүйн салбарт хийж бүтээснийг нь үнэлж Зөв.мн сайтын сэтгүүлч, орчуулагч С.Тэргэлийг "Ган үзэгтэн" цол тэмдгээр тус тус шагналаа.Тэрбээр ажиллах хугацаандаа үр дүнд хүрсэн нийгмийн чанартай олон нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж байсан билээ. С.Тэргэл сэтгүүл зүйн салбарт тууштай таван жил ажиллахдаа өөрийгөө тогтмол хөгжүүлэхээс гадна залуус, олон нийтийг соён гэгээрүүлэх олон контентийг бэлтгэн хүргэсэн юм.

Нийт хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг, хамт олноо манлайлан шагнагдсан бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхандаа Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний баярын өдрийн мэнд дэвшүүлье.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.