Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж байна.
"Токио-2020" олимпын наадмаас:
- Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,
- Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
- Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
- Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.
Түүнчлэн,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагналаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна