Б.Баатар: Хилээр өдөрт 20-60 машин л нэвтэрч байгаа

2021/09/27

Эрээн-Замын-Үүд дэх ачааны бөөгнөрөл бүрэн шийдэгдээгүй байгаа ба Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл хэвээр байна. Уг боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг хөдөлж байгаа ба иргэдийн ачаа бараа 1-3 сар хүлээгдэж байж ирж байна.

Албаны хүмүүс өдөрт 130-160 гаруй машин хилээр орж, гарч байгаа гэж мэдээлж байгаа боловч бодит байдал дээр 27-58 орчим машин орж ирдэг.

Энэ талаар бидэнд ГИДА ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар мэдээлэл өглөө.

ГИДА ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар: 

Манай бараа есдүгээр сарын 13-ны өдөр хилээр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар хоёр долоо хоночихож байгаа юм.  Хятадын гаалийн хашааны төлбөр гэхэд 5 сая гаран төгрөг болсон. Бусад компаниуд ч бас адилхан алдагдал хүлээж байгаа.

Замын- Үүдийн боомт дээр ачаа барааны зохицуулалт хийж байгаа нэг ч монгол хүн байхгүй. Хилээр орж, гарч байгаа машины тоо маш бага.

Боомтын зөвлөлөөс хятадын талтай ярисан, ямар ч бөөгнөрөл байхгүй гэдэг хариу өгч байгаа боловч бодит байдал дээр яг тийм биш, өчнөөн бөөгнөрөл үүсчихсэн байна.

Монголын боомтын зөвлөл нь яагаад худлаа яриад байгаа юм бэ. Боомтын зөвлөл гээд байх хүн ер нь байхгүй. Бүгд Улаанбаатар хот руу буцчихсан. Гол нь ийм байдалд иргэдийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байна." гэв. 

Энэ байдлаас харахад Монголын талаас Хятадын хил дээр гацсан ачаа бараанд хэн ч хяналт шалгалт тавихгүй байгаа нь харагдаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.165
    2021/09/28

    ганц монгол биш бүгд л хэцүү байгаа биз дээ тэвчээд бай хөдөлж байгаа нь их юм даа айлын эрх хүүхэд шиг хөгшин залуугүй тунирхах болж дээ

    Хариулах