С.Энхболд: Ор нэмж дэлгэх боломжгүй

2021/09/27

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна.

Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46%,  Улаанбаатарт 50.3%-ийг коронавирусийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна. Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй. 

Эрүүл мэндийн салбарт байнгын шилжилт хөдөлгөөн хийгдэж байдаг. Цар тахалтай холбоотойгоор ажлаас гарах өргөдлөө өгсөн хүмүүс ч байгаа. Иргэд маань үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Салбарын хувьд байнгын шилжилт хөдөлгөөнтэй байдаг.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна